Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгана

2016 оны 10 сарын 13

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгах Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нэрэмжит үзлэг” эхэллээ. Үзлэгийн хүрээнд нийслэлийн бүх байгууллагуудыг оролцуулсан 3 ажлын хэсэг гарч, хот нийтийн аж ахуй, инженер хангамж, тохижилт, барилга, орон сууц, дундын өмчлөлийн эд хөрөнгийн арчлалт хамгаалалтын ажлуудтай танилцана. Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлтэй хамтарч  өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй орон сууцнуудын халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн ус, хаалга, цонх, дээвэр, барилгын норм дүрэм, стандартыг газар дээр үзэж, тулгамдсан асуудлыг Нийслэлийн Засаг дарга, НИТХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37196
0 эможи
keyboard_arrow_up