ӨНӨӨДӨР нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 10 сарын 13

Өнөөдөр буюу 2016 оны аравдугаар сарын 13-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
"Бест Вестерн Премьер Туушин" зочин буудал

09.00 цагт: "Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлын нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ-ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай болон БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцож, үг хэлнэ. Утас: 99989545, 88046059
Япон Монголын төв

09.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Япон улсын JICA олон улсын байгууллагын "Улаанбаатар хот дах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх" төслийн багтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Утас: 99099256
Хангарди ордон

10.00 цагт: "Цэргийн насны залуучуудын эрүүл мэндэд дүгнэлт гаргах журам"-ын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цэргийн штабаас хамтран сургалт зохион байгуулна.
Блю Скай зочид буудал

10.00 цагт: Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой болон Азийн хөгжлийн банк-Монгол Улсын түншлэлийн 25 жилийн ойн чуулга уулзалт Даймонд танхимд болно. Уулзалтад АХБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, Европын сэргээн босголтын банкны Ази, ОХУ, Турк, Монголыг хариуцсан тэргүүлэх банкир, Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, БХБЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд оролцоно.
Энхжин худалдааны төв

10.00 цагт: Наркологийн эмнэлгээс "Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, стрессээс урьдчилан сэргийлье, антибиотикийг жорын дагуу хэрэглье, антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” өдөрлөг зохион байгуулна.
Шастиний нэрэмжит нэгдсэн 3 дугаар эмнэлэг

11.00 цагт: Тус эмнэлгийн орчны зам засварын ажлын нээлт болно. Баянгол дүүргийн III эмнэлгийн урд талын эвдрэл ихтэй замыг засаж тохижуулах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлсэн юм. Утас: 96586689, 88781218
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11.00 цагт: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Олон улсын хараа хамгаалах өдрийн талаар мэдээлэл хийнэ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв

11.00 цагт: Сүүлийн үед нэвтрүүлж буй шинэ техник технологийг газар дээр нь дэлгэрэнгүй танилцуулах нээлттэй өдөрлөг болно.  Утас: 88818788, 88085696
"Амгалан" худалдааны төв

11.00 цагт: Савласан бүтээгдэхүүний тоо, жин заасан хэмжээндээ байгаа эсэх талаар МХЕГ-аас хийсэн урьдчилан сэргийлэх хяналтын дүнг танилцуулж, хэрэглэгч өөрөө хянах боломжтой болсон талаар худалдан авагчдад зөвлөгөө мэдээлэл өгнө.  Утас: 91989890, 99080298
Хэвлэлийн хүрээлэн

11.00 цагт: Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажилласан талаарх мониторингийн дүгнэлтийг сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагынханд Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас танилцуулна.
"Мишээл Экспо" худалдааны төв

11.00 цагт: ОБЕГ-ын харьяа “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувиллыг олон нийтэд таниулах “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
"Монгол ньюс" мэдээллийн төв

11.30 цагт: Хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй БХИС-ийн удирдлагууд хүрэлцэн ирж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Сангийн яам

12.00 цагт: "Тогтвортой амьжиргаа-3" төслийн ажилтнуудыг хоморголон халсан гэх мэдэгдлийн дагуу Сангийн яамнаас "Түшээ" танхимд албан ёсны мэдээлэл хийнэ.  Утас: 99025086
Улсын Филармони

13.00 цагт: Монгол Улсын Филармони 45 дахь жилийн үзвэрийн жилийн нээлтийн тоглолт “New season 2017” тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
Тусгаар Тогтнолын ордон

13.00 цагт: Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан Орон нутгийн сонгуулийн талаарх хэвлэлийн хурал хийнэ.  Утас: 96204488
116 дугаар сургууль

14.00 цагт:  Дэлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр буюу Цагаан таягтны өдрийг угтсан арга хэмжээ болно. Утас: 70135019, 80019339
Батлан Хамгаалахын Их Сургууль

14.00 цагт: "Номын далай их сургууль" дууны хөшөөний нээлт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гуайд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа, мөн БХИС-ийн түүхийн музейн нээлтийн ёслол болно. Утас: 99299634

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37193
0 эможи
keyboard_arrow_up