УБЕГ-ын сүлжээ тасраад долоо хоножээ

2016 оны 10 сарын 12

Улсын бүртгэлийн ерөнхий газрын сүлжээ өнгөрсөн лхагва гаригт тасарчээ. Тодруулбал, УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын сүлжээнд техникийн гэмтэл гарсан учраас  засварын ажлыг эхлүүлээд байгаа аж. Засварын ажлыг тус байгууллагын мэдээлэл технологийн төвөөс хариуцаж ажиллаж байгаа бөгөөд энэ хоногтоо багтаан дуусгана гэсэн чиг өгсөн байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын сүлжээ долоо хоног тасарсны улмаас компанийнхаа бичиг баримтад өөрчлөлт оруулах, шинээр гэрчилгээ авах хүсэлт гаргаж буй ААН-үүд  материалаа хүлээлгэж өгөөд буцахаас өөр аргагүй байдалд ороод байгаа юм.

Энэ талаар УБЕГ-аас “Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын сүлжээ тасарсны улмаас  нөхөрлөл, аж ахуйн нэгж, компанийн бүртгэлийн явцад саад учраад байна. Сүүлийн үед өдөрт дунджаар 30 орчим аж ахуйн нэгж гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл шинээр гэрчилгээ  хүсэх зэрэг байдлаар хандаж байна. Сүлжээ ирсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар цахим бүртгэлд ачаалал нэмэгдэхгүй. Энэ бол техникийн эвдрэл учраас сонгуультай ямар ч хамаагүй” гэсэн тайлбар хийжээ.

Харин иргэдийн зүгээс орон нутгийн ИТХ-ын сонгууль болохтой холбоотойгоор зориуд овог нэр өөрчлөх зорилгоор бүртгэлийн сүлжээг доголдуулж байна  гэж хардаж буйгаа онцлоод байгаа юм. Түүнчлэн сүлжээ хэзээ ирэх талаар тодорхой хариулт өгөлгүй, өдөр бүр УБЕГ-т ирж шалгах шаардлага үүсгэж байгаа талаар холбогдох газруудад иргэд гомдлоо илэрхийлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37169
0 эможи
keyboard_arrow_up