Нийгмийн даатгалын байцаагчид 40 гаруй цэгт ажиллаж байна

2016 оны 10 сарын 11

“Засгийн газар 100 хоног” арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд нийгмийн даатгалын бодлого, чиглэл, үйлчилгээ, үйл ажиллагааг иргэд, даатгуулагчдад таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээн энэ сарын 10-нд эхэлсэн бөгөөд Нарантуул зах, Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр, “BSB” худалдааны төвийн урд талбай, “Саруул худалдааны төв”, “Бэлх Плаза” худалдааны төв, “Буян налайх” худалдааны төв, Өлзийт хороолол зэрэг нийт 40 гаруй байршилд Нийгмийн даатгалын байцаагчид ажиллаж байна. Сурталчилгааны үеэр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, хөнгөлттэй эмийн жороор эм олгож байгаа юм. Мөн эрүүл мэндийн дэвтрийн баталгаажуулалт, сайн дурын болон нийгмийн даатгалын шимтгэлийн баталгаажуулалтыг газар дээр нь хийж байна.  Тус арга хэмжээ маргааш өндөрлөнө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37136
0 эможи
keyboard_arrow_up