Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн өндөрлөлөө

2016 оны 10 сарын 11
Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шатрын спортоор хичээллүүлэн оюуны чадамжийг дээшлүүлэх тоглох ур чадварыг нээн илрүүлэх, ирээдүйн их мастеруудыг төрүүлэн гаргах, шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Их нүүдэл” шатрын тэмцээнийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15 дугаар сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 14 сургуулийн 336 сурагч оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс:
I байранд Б.Цэцэгмаа багштай 52 дугаар сургууль 
II байранд С.Эрдэнэсүх багштай 115 дугаар сургууль
III байранд М.Оюунцэцэг багштай 15 дугаар сургууль тус тус шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Шалгарсан хүүхэд НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, шагналыг гардууллаа.123
123

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37117
0 эможи
keyboard_arrow_up