"Спортлог-Улаанбаатар" арга хэмжээнд Хан-Уул дүүрэг нийслэлийн 9 дүүргээс 3 дугаар байр эзэллээ

2016 оны 10 сарын 10

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Спортлог Улаанбаатар” арга хэмжээнд Хан-Уул дүүргийн иргэд, тамирчид идэвхитэй оролцож, нийт дүнгээр нийслэлийн есөн дүүргээс гуравдугаар байр эзэллээ. Спортлог Улаанбаатар өдөрлөгт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, дүүргийн Биеийн тамир спорт хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ болон Хан-Уул дүүргийн 16 хорооны 400 гаруй иргэд оролцсон юм. Хан-Уул дүүргийн хувьд 2016 онд Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулсан Иргэдийн Спортын 5 дугаар их наадмыг спортын 7 төрлөөр зохион байгуулсан юм. Хан-Уул дүүргээс зохион байгуулсан тус тэмцээний явган аялалын төрөлд тэргүүн байрыг Ё.Цацралтуяа засагдаргатай 8 дугаар хорооны баг тамирчид, хоёр дугаар байранд н.Сарангуй засаг даргатай 16 дугаар хорооны баг тамирчид, гуравдугаар байрыг Ч.Наранцэцэг засаг даргатай 2 дугаар хорооны баг тамирчид эзэлсэн бол ширээн шагайн наадгайн төрөлд Г.Батсуурь засаг даргатай 14 дүгээр хорооны баг тамирчид 1 дүгээр байр, Энхтүвшин засаг даргатай 9 дүгээр хорооны баг тамирчид 2 дугаар байр, н.Сарангуа засаг даргатай 16 дугаар хорооны баг тамирчид 3 дугаар байрыг тус тус эзэлж, энэ үеэр шагналаа гардан авлаа. Мөн Спортлог-Улаанбаатар арга хэмжээний үеэр Хан-Уул дүүргээс олон төрлийн сонирхолтой тэмцээн уралдааныг зохион байгуулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37104
0 эможи
keyboard_arrow_up