Найман настай хүүхдүүд өвс ачсан машиныг шатаажээ

2016 оны 10 сарын 10

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XIV хороонд байрлах “Өлзийт” хороололд орших “Магнай трейд” ШТС-ын дэргэд өвс ачсан машин шатсан талаар бид мэдээлсэн. 

Тодруулбал, уг дуудлага өнгөрсөн пүрэв гарагийн 17.05 цагт Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат 39 настай А-гийн “Daewoo” авто машинд ачиж явсан 480 боодол өвс шатжээ.

Улмаар тус дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 30 болон 65 дугаар ангийн 14 албан хаагч ажиллаж, утраасан байна. Тэгвэл уг галыг найман настай хүүхдүүд тавьсан гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна.

Одоогоор гал тавьсан С, А, Т нарыг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37098
0 эможи
keyboard_arrow_up