Угаартаж болзошгүй байсан 98 иргэнийг аварсан байна

2016 оны 10 сарын 08

Өчигдөр орой 18:47 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 дугаар байрны суурийн давхраас утаа гараад байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүлгийг очиход суурийн давхарт хэрэглээний халуун ус халаах зориулалттай 1 тн багтаамжтай 4 ш халаагчийн гадна дулаалга шатаж байсныг нэмэлт дуудлагаар 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна. Гал түймрийн улмаас тус байрны 1-9 давхар бүхэлдээ утаанд автсан байсан тул иргэдийг утаанд хордож амь насаа алдахаас урьдчилан сэргийлж 98 иргэнийг гарган НЯТТТ-ийн эмчтэй хамтран 69 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн хордсон байж болзошгүй 4 сартайгаас 8 насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж яаралтай үзлэгт хамруулсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал 21:30 цагт сайжирч хэвийн болсон тул эцэг эхэд нь хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37080
0 эможи
keyboard_arrow_up