ТЕГ-т гарсан галыг аврагчид шуурхай унтраалаа

2016 оны 10 сарын 07

Татварын Ерөнхий газрын гадна тал буюу барилгын нүүрний хэсэгт 2-4 давхар хүртлээ шатаж, гал унтраагчид шуурхай ажиллан галыг нэг цагийн дотор унтраалаа. Барилгын гадна талын дулаалгын материал гэнэт яагаад шатав, гал юунаас болж гарав гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Одоо нийслэлийн Онцгой байдлын газрын байцаагчид галын дүгнэлтийг тогтоох юм.

Барилга дотор ямар нэгэн хэншүү, утаа үнэртээгүй. Гэхдээ гал унтраах бүрэлдэхүүн таван минут хоцорч ирсэн бол гал шууд дотогш орох аюултай байсан тухай Татварын ерөнхий газрын ажилтан ярилаа. Тэрбээр гаднаас хүн гараарай гэж орилох чимээгээр хийж буй ажлаа орхин гарч иржээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай жижүүрийн утсанд 12.27 цагт Татварын ерөнхий газрын барилга шатаж байна гэсэн тусламжийн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, богино хугацаанд дүрэлзсэн галыг аюулгүй болгожээ. Мөн тус анги нь Татварын ерөнхий газартай ойролцоо байрладаг учир хоёр минутын дотор галын цэгт ирж, гал унтраах хоёр машин, нэг өргөгч краныг ашиглан 30 орчим гал унтраагч шуурхай ажилласан байна. Урьдчилсан байдлаар хаягийн цахилгаан холбоосноос болж гал гарсан гэж зарим эх сурвалж мэдээлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37066
0 эможи
keyboard_arrow_up