Нийслэлийн Насан туршийн боловсролын үндэсний төв багш нараа чадваржуулж байна

2016 оны 10 сарын 06

БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй хамтран Нийслэлийн дүүргүүдийн Насан туршийн боловсролын багш нарыг чадавхжуулах “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын гурав дахь сургалтыг 2016 оны 09-р сарын 22-30 өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад Нийслэлийн 9 дүүргийн Насан туршийн боловсролын төвийн багш нар хамрагдаж Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсрол, Ногоон хөгжлийн талаар ойлголттой болж, иргэд, олон нийт руу чиглэсэн сургалт явуулах чадвартай болсон юм. Мөн 11 дүгээр сард багш нарыг чадваржуулах 2 дугаар шатны сургалт явагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37046
0 эможи
keyboard_arrow_up