Гэр хороололд байгальд ээлтэй ариун цэврийн 1500 байгууламж суурилуулна

2016 оны 10 сарын 05

Өнгөрсөн сарын 30-ны өдөр Монгол Улс, Азийн Хөгжлийн Банкны хооронд “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төсөл хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зуржээ. Уг төслийг ирэх оны нэгдүгээр сараас 2020 оны арванхоёрдугаар сар хүртэл дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм байна. Төслийг Японы Ядуурлыг бууруулах сангаас санхүүжүүлж, нийт гурван сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр төвлөрсөн менежментийн сүлжээнд холбогдоогүй өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулан, бохир цэвэрлэх, зайлуулах, ариутган боловсруулах ажиллагааны циклийг иргэд олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, бэхжүүлэх замаар орон нутгийн амьжиргааг дэмжих зорилготой аж. 

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 12, 13 хороод болон Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 1500 экологид ээлтэй ариун цэврийн байгууламж суурилуулах юм байна. Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг тэлэн өргөжүүлэх жишиг төсөл болохоос гадна хот суурин газрын дэд бүтцийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн албаныхан үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36998
0 эможи
keyboard_arrow_up