Орон сууц, гэр хорооллын дундах эвдрэл ихтэй замуудыг засна

2016 оны 10 сарын 04

Хотын Ерөнхий менежер намрын тохижилт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хийгдэх зам засвар арчлалт, тохижилтын ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд танилцууллаа. Энэ ажлын хүрээнд орон сууц болон гэр хорооллын дундах ус ихээр тогтдог, эвдрэл ихтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг  зайлшгүй засварлах шаардлагатай замуудыг засварлах юм.
Ус ихээр тогтдог замуудыг тэгшлэх, хайрга асган нягтруулах, асфальтобетон хучилтад гарсан эвдрэлд нөхөөс хийх ажлууд хийж эхлээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36980
0 эможи
keyboard_arrow_up