Хан-Уул дүүрэгт Монголын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

2016 оны 9 сарын 30

Монголын багш нарын баярын 50 дахь өдөр, Нийслэлийн боловсролын газрын 85 жилийн ой, Хан-Уул дүүргийн багш нарын баярын ёслолын арга хэмжээ өнөөдөр Монголын хүүхдийн ордонд 14 цагт боллоо.

 

Тус арга хэмжээнд Нийслэлийн ХУД-ийн Засаг дарга Ж. Ганхуяг, НБГ-ын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, ХУД-ийн засаг даргын орлогч С.Баасандолгор, ХУД-ийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б. Булган, ХУД-ийн БХ-ийн дарга С.Эрдэнэчимэг, ХУД-ийн боловсролын хэлтсийн ахмад мэргэжилтэн Ц.Оюунцэцэг, МУ-ын гавьяат багш Б.Баяжих, МУ-ын гавьяат багш С.Майдаржав, МУ-ын гавьяат багш Х.Дагийсүрэн, болон Хан-уул дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн нийт 700 гаруй багш хүрэлцэн ирсэн юм. Тус арга хэмжээг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг хэлсэн үгэндээ “Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэгт төрийн болон төрийн бус өмчийн 108 цэцэрлэгт 14129 хүүхэд, 31 сургуульд 24896 сурагчид сурч хүмүүжиж, 2180 багш ажиллаж байна. Дүүргийн зүгээс боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч сурагчдын эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих, багш нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэхэд зориулж, 2014 оноос эхлэн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг боловсруулан амжилттай хэрэгжүүлж байгааг та бүхэн мэднэ. Энэхүү хөтөлбөрийн үр нөлөө сургууль, цэцэрлэгүүдийн ололт амжилтад эхнээсээ нөлөөлж байгаа гэдэгт би итгэлтэй байна.” хэмээлээ.

123

 

123

123

123

123

 

Энэ үеэр Монголын багш нарын баярын 50 дахь өдрийг тохиолдуулан дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулсан “Оны тэргүүний сургууль, цэцэрлэг, шилдэг удирдлагууд”-аа тодруулсан юм. Энэ хичээлийн жилд Хан-Уул дүүргийн 53-р цэцэрлэг, 49-р цэцэрлэг, 65-р цэцэрлэг, 67-р цэцэрлэг, БУЦС, 34-р сургууль, 41-р сургууль, лаборатори 115-р сургууль, 18-р сургууль хамт олон Оны тэргүүний цэцэрлэг, сургууль шалгаруулах уралдаанд оролцсон бөгөөд

Дүүргийн шилдэг эрхлэгчээр 49 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Оюунцэцэг
Дүүргийн шилдэг захирлаар 41 дүгээр сургуулийн захирал И.Батбаяр
Дүүргийн 2016 оны дэд тэргүүний цэцэрлэгээр С.Мөнхцэцэг эрхлэгчтэй 67 дугаар цэцэрлэгийн хамт олон
Дүүргийн 2016 оны Тэргүүний цэцэрлэгээр Б.Баярмаа эрхлэгчтэй 65 дугаар цэцэрлэгийн хамт олон /дүүргийн хошой тэргүүний цэцэрлэгээр болж байна/
Дүүргийн 2016 оны дэд тэргүүний сургуулиар С.Оюун захиралтай Үндэсний лаборатори 115 дугаар сургууль
Дүүргийн 2016 оны тэргүүний сургуулиар Ө.Болормаа захиралтай Буянт-ухаа цогцолбор сургуулийн хамт олон
Дүүргийн 2016 оны төрийн бус өмчийн тэргүүний цэцэрлэгээр Д.Дэмбэрэл эрхлэгчтэй “миний гэр” цэцэрлэг тус тус шилдгээр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан юм.
Мөн Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгийн шилдгийн шилдэг 218 багш яам, нийслэл, дүүргийн шагналаар шагнагдсан юм.

123

123

123

123
123



123

123

123

123

123

123


123
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36894
0 эможи
keyboard_arrow_up