Туул, Сэлбэ голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ

2016 оны 9 сарын 30

Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаанаас санаачлан маргааш Туул, Сэлбэ голын эрэг дагуух хогийг цэвэрлэхээр болжээ. Цэвэрлэгээний ажлыг нийт 50 км газарт хийх бөгөөд БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ, ТГСГЗ, УСУГ зэрэг нийт найман байгууллагын 2000 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна. Энэ үеэр Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, Сэлбэ гол (Дунд гол), Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэлх (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс) голын эрэг дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэх юм. Хогийг Баянзүрх, Хан-уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсийн ажилтнууд ачиж, хогийн цэгт хүргэх аж. Туул голоо цэвэрлэх ажилд ард иргэд, албан байгууллагуудыг сайн дураараа оролцохыг БОАЖЯ-аас уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36893
0 эможи
keyboard_arrow_up