Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ХУД-ийн засаг дарга Ж.Ганхуяг мэндчилгээ дэвшүүллээ

2016 оны 9 сарын 30

        Хан-Уул дүүргийнхээ хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө залуу насаа зориулж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн азай буурал ахмадууддаа  Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд хүргэе !

Хан-Уул дүүүрэг 2016 онд  ахмадууддаа зориулсан Ахмадаа дээдэлье, Ахмадын дуу хоолой хөтөлбөрүүдийг баталж, ахмадуудад чиглэсэн нийгмийн олон талт ажлууд хэрэгжээд явж байна. Манай дүүрэгт төр засгийн бодлого, шийдвэрт саналаа нэмэрлэхээс эхлээд хувиараа аж ахуй эрхлэн ар гэр, үр хүүхэддээ өмөг түшиг болоод явж буй хөдөлмөрч ахмадууд олон бий.

Дүүргийн зүгээс ахмадуудынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, жигд хүртээмжтэй хүргэх боломжийг улам нэмэгдүүлэхийн төлөө олон ажлууд хийгдэж, үр дүнгээ өгсөн байна.

           Азай буурлууд, ахмад настан та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА   Ж.ГАНХУЯГ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36891
0 эможи
keyboard_arrow_up