ХУД-ийн Онцгой байдлын албан хаагчид сургалтанд хамрагдлаа

2016 оны 10 сарын 03

Нийслэлийн Онцгой байдлын газраас Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Тэргэнцэртэй иргэдийн холбоо,  Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцах, аврах ажиллагаа явуулах үеийн онцлогийн талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтанд холбоодын төлөөлөл оролцож ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч  нарт  гамшгийн үеийн аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцоход тулгардаг өөрсдийн хүндрэл бэрхшээл, зарим онцлогуудын талаарх мэдээллийг хүргэсэн.

Мөн сургалтанд хамрагдсан албан хаагчид, холбоодын төлөөлөл цаашид гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг яаж хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, гамшгийн аюулаас аврах ажиллагаанд суралцахад мэдлэг мэдээллээр хэрхэн хангах, гамшгийн үед яаж олж аврах зэрэг мэдээллийг солилцож харилцан ярилцлаа.

123

123

123

123

123



 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36873
0 эможи
keyboard_arrow_up