Автобуснууд 22 цагаас өмнө зогсох ёсгүй

2016 оны 9 сарын 30

Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны компаниудын автобус иргэдэд үйлчлэх цагийн хуваарийн баталдаг билээ. Хуваарийн дагуу бол том оврын автобусууд өглөө 6:45 цагаас эхлэн оройны 22:30 цаг хүртэл зорчигчдоо тэвэрлэх журамтай. Гэтэл зарим автобусууд цагаасаа эрт зогсох болсон гэх гомдол иргэдээс нийслэлийн шуурхай мэдээллийн төвд гаргах болсон байна. Учир нь цагийн хувиараар автобуснууд явдаг болсноос зарим автобус 19 цаг болгоод зогсчихож байна гэсэн гомдол иргэдийн зүгээс багагүй тавих болсон. Иргэн таны зорчих чиглэлийн автобус хуваарийн дагуу явахгүй байвал нийслэлийн тээврийн газарт гомдол гаргах ёстой юм байна. Ингэхдээ тухайн тээврийн хэрэгслийнхээ дугаар, чиглэийг тодорхой хэлэх шаардлагатай аж. Иргэн таны гаргасан гомдлын дагуу байцаагчид шалгалт хийж, зорчигчдод үйлчлэх хувиараа зөрчсөн автобус компаниудын зөрчлийг арилгуулна гэж эх сурвалж мэдэгдлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36866
0 эможи
keyboard_arrow_up