Хан-Уул дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс "НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2016 оны 9 сарын 29

2016.09.29-ний өдөр Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс "Хан-Уул дүүргийн Төсөвт байгууллагуудын Нягтлан бодогч нарт зориулсан "НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтанд Монголын Улсын Гавъяат Эдийн засагч, Доктор, Профессор, Мэргэшсэн нягтлан бодогч Р.Батжаргал багш "Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, ач холбогдол", "Улсын Секторын Нягтлан бодох Бүргэлийн Олон Улсын Стандартад нийцүүлж төсвийн байгууллагын санхүүгийн тайланг бэлтгэх талаар хэрэглээний тайлбар, танилцуулга хийх" "Нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулах арга зүй" сэдвийн дагуу дүүргийн Санхүүгийн ажилтнуудад хичээл заасан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36824
0 эможи
keyboard_arrow_up