Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулиас "Туул голоо цэвэр байлгая" уриатай цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа

2016 оны 10 сарын 03

Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулиас өнөөдөр “Туул голоо цэвэр байлгая” уриан дор тус сургуулийн урд хэсгээс Яармагийн гүүр хүртэлх нутаг дэвсгэрийн хогийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.

 

Их цэвэрлэгээнд 34 дүгээр сургуулийн 8-12 дугаар ангийн 300 гаруй сурагч, сургуулийн “Эко” клубын сурагчид, багш, ажилтан болон эцэг эхчүүд оролцсон юм. Тус сургуулийн хувьд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхдийн хөгжил хүмүүжил, төлөвшилд эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын эхлэл болгож их цэвэрлэгээг эцэг эхийн санаачлагаар зохион байгуулсан байна. Цэвэрлэгээний ажлыг зохион байгуулснаар хүүхдүүд туул голоо цэвэрхэн байлгахад өөрийн бодит хувь нэмрээ оруулж, өөрсдийн амьдарч буй орчинд хог хаяхгүй байх зөв хандлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд онцгой ач холбогдолтой хэмээн эцэг эхчүүд хэлж байлаа. Цэвэрлэгээний үеэр нийт 35 шуудай хог гарсан бөгөөд 4 дүгээр хорооноос хогийг тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Дашрамд дурдахад сургуулийн “Эко” клубын сурагчдын санаачлагаар хаягдал цаасан хайрцаг ашиглан хогийн сав хийж сургуулийн дотор байрлуулсан нь хүүхэд бүрийг хогийн саванд хогоо хаяж хэвшүүлэхэд томоохон алхам болж сүүлийн гурван жилд сургуулийн хэмжээнд хогийн сав худалдаж аваагүй байна.123



123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36797
0 эможи
keyboard_arrow_up