Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа

2016 оны 9 сарын 28

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллалаа. Тус эмнэлэг нь 180 ортой, жилд дунджаар 8600 гаруй хүнийг хэвтүүлэн эмчлэдэг бөгөөд яаралтай тусламж, дотор, мэдрэл, хүүхэд, нөхөн сэргээх эмчилгээ, уламжлалт эмчилгээ, өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Эдийн засаг хүнд байгаа энэ үед өөрсдийн нөөц бололцоон дээр тулгуурлан эмнэлгийн байр, орчноо сайжруулж загвар эмнэлэг болохуйц ажиллаж байгаад эмнэлгийн удирдлага болон ажиллагсдад талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Сайд А.Цогцэцэг уулзалтын төгсгөлд ХУДНЭ-ийн эмч ажилтантай уулзаж 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар,ирэх дөрвөн жилд эрүүл мэндийн салбарын хувьд аливаа өвчин эмгэгээс  сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрс сайжруулах,  тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлтөд урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулж,эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хүний нөөцийн  хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах,  тусламж үйлчилгээний чанартай уялдсан  санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлэн ажиллах талаар ярилаа.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36786
0 эможи
keyboard_arrow_up