"Залуу хүн-2016" найм дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна

2016 оны 9 сарын 28

МЗХ-оос 8 дахь жилдээ зохион байгуулж буй “Залуу Хүн-2016” цуврал лекц маргааш  УДЭТ-т эхлэх гэж байна. 

Энэ удаагийн лекцийг "Глобал Бизнес Нэтворкинг Групп " ХХК-ийн захирал П.Эрдэнэтулга аз жаргалтай, бат бөх гэр бүлийг хэрхэн цогцлоох тухай буюу  “Зөв хандлагын нөлөөлөл” сэдвээр унших юм. 

Монголын Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан уг лекцийг онцлог байдлаар эхлүүлж байгаа бөгөөд уг лекцийн нээлтэд зориулж Уильям Шекспирийн “Ромео Жульета” жүжгийг  ганцхан удаа тоглох аж. Үүнээс гадна тус лекцийн нээлтийн тасалбарт Сургалт судалгааны "Полиси" төвийн хувь хүний манлайллын сургалтад 70 хувийн хөнгөлөлттэй хамрагдах, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвийн Манжуурын аялалд хосоороо 30 хувийн хөнгөлөлт эдлэх, "Тhe Collective" манлайллын сургалтад 30 хувийн хөнгөлөлттэй хамрагдах, Хангарьд фитнесс клубээр 25 хувь хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг давхар давхар боломжууд багтжээ.

Харин дараа дараагийн лекцийн зочноор “International Fashion Super Model” тэмцээний “Гранпри” шагналт загвар өмсөгч Э.Энхболд, “Рио”-ийн Олимпийн хүрэл медальт Д.Отгодалай нар уригдсан байна. Лекц МЗХ-ны “Залуус” танхимд 7 хоног бүрийн баасан гарагийн 17 цагт үнэ төлбөргүй үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36764
0 эможи
keyboard_arrow_up