Өнөөдөр: "Амьдралын бэлэг" тоглолтын танилцуулга

2016 оны 9 сарын 28

ҮХЦ-ийн байранд

 

09:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд

9:30 цагт “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-т зориулан “Глоб Интернэшнл төв” ТББ нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр үндэсний зөвлөгөөн зохион байгуулна.

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд

10:00 цагт Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон Энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал болно. Тус хурал 28, 29-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

124-р цэцэрлэгт

10:00 цагт Чингэлтэй дүүргийн 124-р цэцэрлэгийн өргөтгөлийн дөрвөн бүлгийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Зууны мэдээ “Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Олон улсын Ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар ЭМЯ, ДЭМБ, НЭМХ, Геронтологи, ГБХЗХГ хамтран мэдээлэл хийнэ.

11:30 цагт Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сангаас бохирын асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Чингис хааны нэрийг архи тамхи бусад зүйлүүдэд хэрэглэхгүй байхыг шаардаж Хаадын сангаас мэдээлэл хийнэ.

12:30 цагт Төмөр замын даргын асуудлаар дуучин Ц.Бямбажав нар мэдээлэл хийнэ.

13:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн нөхцөл байдлын талаар Гэр Хорооллын Дахин Төлөвлөлтийн Холбоо, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд мэдээлэл өгнө.

MN мэдээллийн төвд

11:00 цагт Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

12:00 цагт Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэгээс “Эмнэлгийн тоног төхөөрөмж ба биоанагаахын инженер” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

12:30 цагт “Тархины хогийг цэвэрлэе” хөдөлгөөний хүрээнд “Номтой оюуны ирээдүй” НҮТББ, “Номтой өглөө” клуб, ХААИС-ийн 1,500 оюутан хамтарч Сэлбэ гол, түүний эрэг дагуух хогийг цэвэрлэх талаар мэдээлэл хийнэ.

Puma Imperial зочид буудалд

12:00 цагт “Амьдралын бэлэг” Chuka & Friends тоглолтын танилцуулга, хэвлэлийн бага хурал болно.

Төрийн ордны Их танхимд

14:00 цагт "Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт" болно. Арга хэмжээг БСШУСЯ, Монголын ахмад багш нарын холбоо хамтран зохион байгуулах бөгөөд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, орон нутаг, нийслэл, сум дүүргийн ахмад багш нарын төлөөлөл оролцох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36758
0 эможи
keyboard_arrow_up