Нийслэлд 6000 гаруй өрх цахилгаангүй байсаар байна

2016 оны 9 сарын 27

Улаанбаатар хотод 12 мянган айл өрх шилжин ирсэн байна. Эдгээр өрхийн нийт 6,000 гаруй нь 1-5 жил өнөөдрийг хүртэл цахилгаанд холбогдож чадаагүй байгаа аж. Эдгээр айл өрхүүдийг гэрэл цахилгаанд холбохын тулд улсын төсвөөс жилд 8-10 тэрбум төгрөгийг төсөвлөдөг хэдий ч тоггүй айлууд нийслэлд байсаар байгааг албаныхан мэдээлж буй.

 

Дээрх айлууд цахилгаангүй аж төрж байгаагийн учир нь одоо байгаа газраа өөрийн болгох зөвшөөрөл өгөхгүй байгаагаас үүдэн цахилгаан татаж өгөхгүй байгааг иргэд хэлж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Өлзийт хорооллын захын дүүргүүд лаа барин, эсвэл өлгүүрийн чийдэн ашигладаг.

Өөрөөр хэлбэл цахилгаагүй айлуудын зарим нь нарны зайн үүсгүүр ашиглан аккумлятораар гэрлээ асаадаг ба гар утас цэнэглэх, 20:00 цагаас 23:00 цаг хүртэл гэрэл асаахад аккумляторын цэнэг дөнгөн данган хүрэлцдэг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36737
0 эможи
keyboard_arrow_up