Халаалттай холбоотой гомдлыг 24 цагийн турш хүлээн авна

2016 оны 9 сарын 27

Халаалт болон халуун ус тасалдахтай холбоотой гомдол, санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авахаар “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас шийдвэрлэжээ. Нийслэлийн хэмжээнд энэ жил нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас энэ сарын 15-ны өдрийн байдлаар 1720 барилгад халаалт өгчээ. Харин 65 цэцэрлэг халаалт авахаас 52-т, 124 сургуулиас 107-д, 13 эмнэлэгт халаалтыг нь өгөөд байгаа аж. Албан байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээний биелэлт 65.9 хувьтай байгаа бөгөөд энэ сарын 30-ний өдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг ирэх сарын 1-ний өдрөөс өгөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36727
0 эможи
keyboard_arrow_up