Өнөөдөр: Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна

2016 оны 9 сарын 27

09:00 цагт: Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна. Эл өдрийг угтан БОАЖЯ, МУИС, МАЖХ-ноос хамтран зохион байгуулж буй “ТОРГОНЫ ЗАМ БА НҮҮДЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” онол практикийн бага хурал маргааш МУИС-ийн хурлын дугуй зааланд 09:00-14:00 цагийн хооронд болно. Холбоо барих утас:99109355

09:00 цагт: 09.00-12.00-ийн хооронд НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд "Ажлын байрны нөхцлийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг болно. Холбогдох утас: 91887887

10:00 цагт: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) Алтайн хязгаар нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д Монгол-Оросын бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.

10:00 цагт: Өмгөөлөгчдийн хорооны их хурал Улаанбаатар Төмөр замын чуулгын танхимд эхэлнэ. Хурлаар өмгөөлөгчдийн эрх зүйн орчин ямар түвшинд байгаа талаар ярилцаж, өмгөөлөгчдийн саналыг сонсоно. Утас: 99965771

10:00 цагт: ТЕГ-ын 7 давхарт “Татварын орчны шинэтгэл” сэдэвт онол практикийн бага хурал болно. Хуралд эхний шатнаас шалгарсан 7 илтгэл хэлэлцэгдэх ба хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид өргөнөөр оролцоно уу

10:30 цагт: “International Fashion Super Model” тэмцээнээс Гран При шагнал хүртсэн загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын Залуучуудын Холбооноос хүлээн авч, шагнал гардуулна. МЗХ 2 давхар 209 тоот 

11.30 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд Олны анхаарал татаж, 1 сая ам.долларын дуулиан тариад буй УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийн мэргэжлийн бус томилгоо болон замын даргыг халах гэж буй асуудлаар МАН, Зам тээврийн хөгжлийн яамыг эсэргүүцэн УБТЗ-ын ҮЭХ, Монголын төмөр замчдын ҮЭХ мэдээлэл хийнэ.

12:00 цагт: "Mongol news" Мэдээллийн танхимд Монгол улсын засгийн газраас жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгосонтой холбогдуулан "Эйч Ар" Клуб ТББ-аас зохион байгуулж буй үйл ажиллагааны нээлтийн мэдээллийг хүргэх Хэвлэлийн бага хуралтай. 25-р Суваг телевизийн 4 давхарт Mongol News-т Утас:99204895

12:00 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд Монгол Улсын ЗГ, ШХА, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлтийн ажиллагаа болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Утас 95954560

12:00 цагт: Монгол Улсын Засгийн Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлтийн ажиллагаа “Туушин” зочид буудлын 5-р давхрын “Соёмбо” танхимд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36725
0 эможи
keyboard_arrow_up