Нохой тэжээдэг айлаас татвар авна

2016 оны 9 сарын 26

Татварын ерөнхий хуулинд  нохойтой иргэдээс татвар авах асуудлыг тусгаж өгсөн байдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл хуулийн хүрээнд нохой тэжээдэг айл өрх улсад хичнээн төгрөгний  татварыг хэрхэн төлөх асуудлыг нарийвчлан тусгаагүй байгаа юм. Одоогоор орон сууцанд амьдардаг өрхүүд нохой тэжээдэг өрхүүд 1000-5000 төгрөгийн нохойны хураамж төлдөг. Гэвч энэ мөнгө улсад татвар байдлаар очдоггүй аж. Тодруулбал, Сууц өмчлөгчдийн холбоо, орон сууцны конторуудын цэвэрлэгээний зардалд тус мөнгө зарцуулагддаг байна. Тиймээс Нийслэлийн захирагчийн алба татварын ерөнхий хуульд нийцүүлэн гэр хорооллын болон орон сууцанд амьдардаг тэжээвэр нохойтой  иргэдээс татвар  авахаар холбогдох бэлтгэлээ эхлүүлсэн байна.

Энэ хүрээнд 14 жилийн өмнө батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, устгах журам”-ыг шинэчлэх төслийг боловсруулж байгаа бөгөөд татварын хэмжээг нэгдсэн байдлаар тусгаж өгөөгүй байна. Холбогдох албаны хүний мэдэгдсэнээр бол үргүйжүүлсэн нохойнд бага, үргүйжүүлээгүй нохойноос өндөр татвар авах хувилбарыг боловсруулаад байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36717
0 эможи
keyboard_arrow_up