Тонн улаанбуудайг 560 мянган төгрөгөөр худалдаж авна

2016 оны 9 сарын 26

Энэ сарын 24-ний өдрийн бямба гаригийн 12:00 цагт Дархан-Уул аймгийн Залуучууд театрт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн "Намрын ургац хураалтын үйл явц, тулгарч буй тулгамдсан асуудал" сэдвээр нийт тариаланчидтай уулзалт зөвлөгөөн хийжээ. ТЭДС тариаланчдаас өрөндөө авах улаанбуудайг 560 мянган төгрөгөөр тооцож байсан боловч 500 мянган төгрөг болгон бууруулсан нь тариаланчдын дургүйцлийг төрүүлсэн. Хэрэв тариаланчид энэ үнээр улаанбуудайгаа борлуулвал өнгөрсөн жилийн ганд нэрвэгдсэнтэй ялгаагүй санхүүгийн хүндрэлд орох тул жагсаал цуглаан хийхээр төлөвлөөд байгаа талаар бид өмнө нь мэдээллэсэн.

Сум, дүүргийн ИХТ-ийн сонгууль дөхөж буй үед бужигнаан гарвал сонгуулийн саналд нөлөөлж магадгүй гэж үзсэнийх үү ямартаа ч салбарын сайд нь тариаланчдаа орон нутагт дуудаж уулзав. Тариаланчдын мэдээллэснээр, ХХААХҮЯ-ны судалгааны албанаас улаанбуудайн тонн тутмын өртгийг тооцож үзжээ.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Эх орны хөрсөнд тариалсан улаан буудайны нэг тонны өртөг 483.5 төгрөг, импортын улаанбуудайны нэг тонны өртөг 510.0 төгрөг байсан учраас эх орны хөрсөнд ургасан эрүүл сайн улаан буудайгаа тонныг нь 560.000 төгрөгөөр худалдан авна" хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэрийг тариаланчид маш их баяртай хүлээн авчээ. Салбарын сайд мөн "Буудайн импорт хаалттай, харин ч дотоодын хэрэгцээнээс илүү гарсныг экспортлох бодлого барьж ажиллана" гэж мэдэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36716
0 эможи
keyboard_arrow_up