Соёлын үнэт өвийг 3D лазер сканнер ашиглан бүртгэж байна

2016 оны 9 сарын 26

“Монголын зүүн бүс нутгийн архелогийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2016.09.26/ Улаанбаатар зочид буудлын “Хархорин” танхимд эхэллээ. Энэ сарын 26, 27-нд үргэлжлэх тус хурлаар монголын зүүн бүс нутагт сүүлийн жилүүдэд хийгдсэн архелогийн хайгуул болон малтлага судалгааны үр дүн, түүх соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдлын талаар Шинжлэх ухааны академийн түүх, архелогийн хүрээлэн, Япон улсын Осака их сургуультай хамтран нийт 30 гаруй илтгэл хэлэлцэх ажээ.

БСШУСЯ-ны харьяа Соёлын өвийн төвийн захирал Б.Алтансүхийн илтгэлд “Соёлын өвийн төв 2008 оноос эхлэн биет соёлын өвийг 3D лазер сканнер ашиглан бүртгэж, баримжтжуулах ажлыг эхэлсэн. Энэ хугацаанд түүх соёлын үл хөдлөх дурсгал 24, хөдлөх дурсгал 13-ыг тус тус скан хийж, хадгалаад байна. Ингэж цахим хэлбэрт шилжүүлсэн өндөр нарийвчлал бүхий 3D загварыг ашиглаж дурсгалыг судлан шинжлэх, сурталчлан таниулах, сэргээн засварлах зэрэг боломжтой” гэв.

Мөн Дорнод Монголын тал нутагт неолитийн  үед хүмүүс оршин сууж байсныг гэрчлэх баримт Дорнод аймгийн Халхгол сумын Тамсагбулагт байдгийг судлаачид мэднэ. Энэ нутагт бас нэгэн сонирхолтой хоёр байгууламж байдаг нь Тамсгийн хөндийн хойд эргийг даган үргэлжлэх  машин замын дэргэд бий. Энэ хоёр чулуун байгууламжийн баруун талынх нь өмнө талдаа 3.3х7.1 м хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй чулуун дараас бүхий байгууламжтай, хойд талд нь 4.3 м голчтой, голдоо хонхортой дугуй, түүний хойд талд 2.2х1.3 м хэмжээтэй чулуун дараас бүхий байгууламж юм” гэж танилцууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36708
0 эможи
keyboard_arrow_up