Өнөөдөр: "Цагаан хадаг" УСК-ны хэвлэлийн бага хурал болно

2016 оны 9 сарын 26

Улаанбаатар зочид буудлын “Хархорин” танхимд

9:30 цагаас ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Осакa их сургуультай хамтран "Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

ШЕЗ-ийн байранд

11:00 цагаас Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс "Шүүгчийн сонгон шалгаруулалт" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

ДЦС 3-ын баруун хойно буюу Ажилчны гудамжтай нийлэх шинэ уулзвар дээр

11:40 цагаас "Гудамж" төслийн захиалгаар Яармагийн гүүрнээс ДЦС 3-ын баруун талаар Ажилчны гудамжтай холбож шинээр барьсан замыг ашиглалтад хүлээж авах ёслол болно. 

MN-Мэдээллийн төвд

12:00 цагаас Хууль Сахиулахын Их Сургуулиас “Хууль сахиулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр мэдээлэл хийнэ.

"ҮСАХ"-ийн Castle Ресторанд

12:00 цагаас "Хүлэгү пикчерс" кино компанийн ээлжит уран бүтээл "Цагаан хадаг" УСК нээлтийн хэвлэлийн бага хурал болно.

"Туушин" зочид буудалд

18:00 цагт "Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэг тэрбум хүнд хүргэхийн төлөө нэгдэцгээе" олон улсын уриалгыг дэмжиж гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36687
0 эможи
keyboard_arrow_up