“Архигүй хэрэглээ-аюулгүй орчин” сэдэвт сарын аяны хүрээнд Хан-уул дүүргийн зарим үйлчилгээний газарт шалгалт хийлээ

2016 оны 9 сарын 23

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран зохион байгуулж буй “АРХИГҮЙ ХЭРЭГЛЭЭ-АЮУЛГҮЙ ОРЧИН” сэдэвт сарын аяныг энэ сарын нэгний өдрөөс эхлүүлсэн. Тэгвэл тус аяны хүрээнд хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ч.Ариунтуяа, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Р.Нармандах, ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хороо хариуцсан хэсгийн цагдаа, цагдаагийн ахмад С.Энэбиш, ахлах дэслэгч З.Буянтогтох, дэслэгч Ц.Цолмон нарын бүрэлдэхүүнтэйгээр 2016 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-д шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4,5,8,10,16 дугаар хороонд байрлалтай хүнсний худалдаа үйлчилгээний 21, хоол үйлдвэрлэлийн 4, нийт 25 аж ахуйн нэгж байгууллагад хамтарсан хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газруудад хяналт хийхэд хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалдаггүй, агуулах нь стандартын шаардлага хангахгүй, стандартад нийцсэн байдлаар төрөлжүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Харин хоол үйлдвэрлэлийн газруудын хувьд стандартын шаардлага хангаагүй ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг, зориулалтын тоног төхөөрөмжгүй, хоол, унд үйлдвэрлэх үйл ажиллагааг хийдэггүй, голчлон согтууруулах ундааг дагнасан байдлаар худалддаг зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна.

Илэрсэн зөрчилтэй холбогдуулан 1 аж ахуйн нэгж байгууллагад “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн холбогдох заалтын дагуу 576,000 мянган төгрөгийн мөнгөн торгуулийг ногдуулсан байна. Хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.123
123

123

123

123

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36651
0 эможи
keyboard_arrow_up