Барилгын хана нурж, долоон хүн ДАРАГДЖЭЭ

2016 оны 9 сарын 23

Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах “Бүрд Кил” ХХК-ийн баригдаж байсан барилгын хана нурж, долоон хүн дарагджээ.

Энэ тухай дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст есдүгээр сарын 22-ны өдрийн 16:27 цагт  өгсөн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын 11 албан хаагч ажиллаж, дарагдаж гэмтсэн долоон иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Налайх дүүргийн Яаралтай тусламжийн төвд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36646
0 эможи
keyboard_arrow_up