Дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн гомдлыг шийдвэрлэнэ

2016 оны 9 сарын 23

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд үүсэж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг  байгуулах тухай захирамж гаргалаа. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагаанд үүсэж буй хүндрэл бэрхшээл, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай судлан зохих журмын дагуу шийдвэрлэж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах  үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулахыг захирамжилжээ. Мөн есдүгээр сарын 28-ны өдрийн дотор цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Нийслэлийн Засаг даргад танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т үүрэг болгосон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36645
0 эможи
keyboard_arrow_up