Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар Ж.Эрдэнэболдыг томилов

2016 оны 9 сарын 23

Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатарыг ажлаас нь чөлөөлж түүний оронд тус газрын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Эрдэнэболдыг томиллоо. Одоо мөрдөж буй цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу Нийслэлийн засаг дарга Цагдаагийн төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр томилгоог хийсэн байна. Улаанбаатар хотын цагдаагийн даргаар томилогдсон Ж.Эрдэнэбат нь Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ц.Жамъянсэнгээ агсны хүүхэд аж. Тэрээр өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36636
0 эможи
keyboard_arrow_up