Хан-уул дүүргийн Боловсролын хэлтсээс бага боловсролын чиглэлээр 2015-2016 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байна

2016 оны 9 сарын 23

Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр 3 дахь хичээлийн жилдээ амжилттай  хэрэгжиж, Хан-Уул дүүргийн бага боловсролын байгууллагын хамт олон нэлээдгүй зүйлийг хийж хэрэгжүүлэн тодорхой амжилт, үр дүнд  хүрч ажиллаж  байна.

2015-2016 оны хичээлийн жилд Дүүргийн хэмжээнд төрийн ба төрийн бус өмчийн 24 сургуулийн 370 бүлэгт 12561 суралцагч бага боловсролд хамрагдсан.  

15 дугаар хороо, 10 дугаар хороо Морингийн даваа, 14 дугаар хороолол Өлзийт хороололд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж, бага боловсролын  хамрагдалт, хүртээмж нэмэгдсэн байна.

Тус дүүрэгт хүн амын суурьшил хөдөлгөөн  нэмэгдсэнтэй  уялдуулан  2016-2017 оны хичээлийн жилд  төрийн ба төрийн бус өмчийн 27 сургуулийн 437 бүлэгт 14783 суралцагч 1-5 дугаар ангид суралцаж байна.

Дүүргийн хэмжээнд “Төв”, “Яармаг”, “Био-Нисэх”-ийн гурван бүсэд  харьяалагдан харилцан туршлагаа солилцон, хамтран ажилладаг. Өнгөрсөн долоо хоногт тухайн гурван  бүсийн Бага боловсролын багш нар 130 дугаар бага сургууль, 60, 26 дугаар сургууль дээр хуран цугларч “Уулзалт зөвлөгөөн”-өө зохион байгуулан, 2015-2016 оны  хичээлийн жилийн ажлаа тайлагнан, шинэ хичээлийн жилийн зорилго зорилтоо хэлэлцэн баталж, ажлын төлөвлөлтөө боловсруулан ажиллалаа.

Тухайн уулзалт зөвлөгөөнд Нийслэлийн боловсролын газрын бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан, Дүүргийн боловсролын хэлтсийн  бага боловсрол хариуцсан  мэргэжилтэн Д.Чинбаатар, сургуулийн захирал, бага ангийн сургалтын менежер, заах аргын нэгдлийн ахлагч, бага ангийн багш нарын төлөөлөл, нийт 176 багш, удирдлагууд оролцсон.

Өнгөрсөн хичээлийн жилд Нийслэл, Дүүрэг, Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас зохион байгуулсан ажлуудад  санаачлага, үр дүнтэй ажиллаж, харилцан туршлагаа солилцон  дэвшүүлсэн зорилго зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажилласан байна.

Тухайлбал  бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх, Залуу багш нараа ажлын байранд хөгжүүлэх зорилгоор 1-3 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш нарын дунд “Залуу багшаа чадавхжуулж-хамтдаа хөгжье” төслийг Хүүхдэд ээлтэй  Хан-Уул  хөтөлбөрөөс  20.0 сая төгрөгөөр  санхүүжүүлэн хэрэгжүүлсний үр дүнд тэдний хамтын ажиллагаа дээшлэн, харилцан туршлагаа  солилцож, заах арга зүй технологио дээшлүүлэн, Хүүхэд бүрийг хөгжүүлэх  сайн хичээл үйл ажиллагааны сургууль, бүс, дүүрэг, улсын зөвлөгөөнд хамтран амжилттай оролцсон. Төсөлд амжилттай хамрагдаж, идэвх санаачлагатай оролцсон залуу багш нарыг  Дүүргийн Засаг дарга “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн  шагналаар  шагнаж  урамшуулсан.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх  сайн хичээл үйл ажиллагааны Бага боловсролын математикийн судлагдахууны Улсын зөвлөгөөнийг Дүүргийн тэргүүний 52-р сургуулийн захиргаа, бага ангийн заах аргын нэгдлийн хамт олонтой хамтран амжилттай зохион байгуулж, хот хөдөөгийн 30 багш хичээл үйл ажиллагаагаа  хөтлөн явуулж харилцан туршлагаа хуваалцах ажлыг амжилттай зохион байгуулан ажилласан.

Мөн Нийслэлийн боловсролын салбарын түүхт 85 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Нийслэлийн бага боловсролын багш нарын дунд “Спортын 5 төрөлт”-ийн тэмцээнийг Дүүргийн ЕБС-ийн бага ангийн сургалтын менежерүүд,  130-р бага сургуулийн хамт олонтой хамтран чанартай зохион байгуулсан ба “Тамирчин багш-2016” тэмцээнд баг хамт олноороо Тэргүүн байранд шалгарсан.

Сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр үнэлж, дүгнэх журмын шалгуурыг хангаж, 2015-2016 оны хичээлийн жилд  18 дугаар сургуулийн бага ангийн багш Ч.Баясгалан, Б.Мөнхжаргал, Д.Алтантуяа, Ц.Бямбацэрэн, Я.Гансүх, Э.Наранмандах,П.Долгоржав, Г.Ариунтуул,  Буянт-Ухаа цогцолбор сургуулийн бага ангийн багш М.Чимгээ, А.Цэндмаа,  26 дугаар сургуулийн багш А.Эрдэнэтуяа,  32 дугаар  сургуулийн багш Д.Оюунбилэг,  41-р сургуулийн багш С.Ариунгэрэл, Д.Амарбаясгалан, 52 дугаар сургуулийн багш Б.Нарантуяа, С.Солонго, Д.Энхцэцэг, Ц.Дэлгэрцэцэг, У.Баяржаргал, Б.Батзаяа, 118 дугаар сургуулийн багш Т.Лхагва нар саятан багшаар шалгарсан.

Бага  боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, харилцан туршлага  солилцох ажлын хүрээнд  Булган, Орхон-Уул, Хэнтий, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Говь-Сүмбэр аймгийн багш, удирдлагууд БУЦС, 15, 34, 41, 115, 118, Орхон, Орчлон, Оргил, Сакура  сургуулиудаас  туршлага  судалсан бөгөөд   бага ангийн сургалтын менежерүүд  Дорнод-Манжуур, Залуу багш нарын төлөөлөл, менежерүүд Төв аймгийн Алтанбулаг суманд зочлон харилцан туршлагаа солилцох ажлыг төлөвлөгөө хуваарийн дагуу зохион байгуулан ажиллалаа.

Мөн боловсролын хэлтсээс санаачлан  Нийслэл дүүргийн сургагч багш нарын дэмжлэгтэйгээр  нэгж дээрээ ажиллаж, багш нарынхаа тэргүүн туршлагыг илрүүлэн бусдад түгээх, тэдэнд тулгарч байгаа мэргэжлийн бэрхшээл, хүндрэлийг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх “Зөвлөн туслах” үйлчилгээг тогтмолжуулан ажилласны үр дүнд бага  боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Боловсролын чанарын шинэчлэлийн төслийн хүрээнд БСШУЯ, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 1 дүгээр шатанд 18, 32, 59, Монгол тэмүүлэл  сургуулиуд төсөл  бичиж хүргүүлснээс  32,  Монгол тэмүүлэл сургуулиудын төсөл шалгарч  эх хэл, байгалийн ухаан ба математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшинд төлөвлөлтийг бэхжүүлэх замаар  боловсролын чанарыг сайжруулах ач холбогдолтой ажил болсон.

Мөн тухайн төслийн 2 дугаар шатанд БУЦС, 10, 15, 18, 26, 34, 41, 52, 59, 60, 63, 75, 114, 115, 118, 135-р  сургуулиуд төсөл бичиж хүргүүлсэн ба Дүүргийн хэмжээнд 2-р шатанд 16 сургуульд 17 төсөл хэрэгжиж, 100.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр гэрээ байгуулан сургуулийн захирлууд сургалтад хамрагдаж, 2016-2017 оны хичээлийн жилээс санхүүжилтээ татаж авч төслөө хэрэгжүүлж эхлээд байна.

 

 

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36626
0 эможи
keyboard_arrow_up