Өнөөдөр болох үйл явдал

2016 оны 9 сарын 23

ЭМЯ-нд

 09:00 цагт "Монголын яаралтай тусламжийн мэргэжилтний чуулган - 2016" болно.

Төрийн ордны их танхимд

10:00 цагт Сонгинохайрхан дүүргийн ИТХ болон ЗДТГ-аас "Өнөөдрийн шийдэл, ирээдүйн хөгжил" уриатай эдийн засгийн форум зохион байгуулна.

ТВ5 Телевизийн байранд

10:00 цагт Холимог тулааны Монголын МЖЛ1, Японы Дийп холбооны тамирчид бямба гаригт тулалдах бөгөөд жин үзэх хэвлэлийн бага хурал өнөөдөр болно.

MN-Мэдээллийн төвд
11.00 цагт Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IY уралдааны талаар ҮДБЭЧ, Урлагийн ажилтны холбоо, Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран мэдээлэл хийнэ.

Шинэ баян хошууны эцэс

12:00 цагт Дахин төлөвлөлтөд газраа чөлөөлж өгч, хохирсон иргэдтэй Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар уулзалт хийнэ.

Сүхбаатарын талбайд

12:00 цагт Ургацын далай 2016 өдөрлөг, үзэсгэлэн худалдааны нээлт болно. Нээлтэнд НЗДТГ, СБД удирдлагууд оролцоно.

Гал түймэр унтраах 29 дүгээр ангид

14:00 цагт СХД-ийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдийн дунд "ӨСВӨРИЙН АВРАГЧ -2016" тэмцээн зохион байгуулагдана.

Хангарьд ордон

14:00 цагт Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Нохой муур устгалыг эрчимжүүлэх” талаар Хотын Ерөнхий менежер холбогдох албаныхан, хороодын Засаг дарга нарт үүрэг, чиглэл өгөх хурал болно.

Q арт галерейд

18:00 цагт Уран бүтээлч Н.Цэвэлмаагийн "Portrait of heart" бие даасан үзэсгэлэн нээгдэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36620
0 эможи
keyboard_arrow_up