Өнөөдөр: Олон улсын Энх тайвны өдөр

2016 оны 9 сарын 21

ҮХЦ-ийн байранд

 09:30 цагаас эхлэх Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

Нийслэлийн иргэний танхимд

09:00-12:00 цагийн хооронд "2013-2016 онд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болно. Тус арга хэмжээг НМХГ, Улаанбаатар хотын цагдаа, Нийслэлийн прокурорын газраас хамтран зохион байгуулж байна.

Мэдээлэл технологийн үндэсний парк, 1 давхар Хувь хүний хөгжлийн институтын байранд

11:00 цагаас Монгол Улсын Засгийн Газар, Хувь Хүний Хөгжлийн Интститут, АНУ-ын Востон хотод төвтэй Макс Вөрбүрг Көрэж байгууллагын ‘MAX COURAGE’ буюу “Өсвөр насны хүүхдийн эр зориг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эссе бичлэгийн олон улсын уралдаан зарлаж байгаа юм байна. Уралдаанд түрүүлсэн 10 хүүхдийн эссэг АНУ-руу явуулж олон улсын уралдаанд оролцуулж тэндээс шалгарсан нэг хүүхдиийг Востон хотоор аялуулах, үе тэнгийн хүүхдүүдээсээ суралцах боломж олгоно.

Дашчойлин хийд дээр

14:00 цагт Олон Улсын Энх тайвны өдрийн үйл ажиллагаанд нэгдэхийг урьж байна. Жил бүрийн 9 сарын 21-ний өдөр энэ өдрийг Монгол дахь шашны төлөөлөл, иргэд, НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн Зөвлөлийн дэмжлэгтэй 16 дахь удаагаа хамтран тэмдэглэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36574
0 эможи
keyboard_arrow_up