Азийн хамгийн том усан парк, цогцолбор байгуулагдана

2016 оны 9 сарын 19

Улаанбаатар хотод Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор 2020 онд бий болно. Тус паркийг Энхтайваны гүүр болон Замын Цагдаагийн газрын урдах Фрейзерийн хоорондох 11,8 га газарт байгуулах аж. Барилгын гүйцэтгэгч компианаар "Бүти" ХХК ажиллах юм байна. Гүйцэтгэгч нь монгол комлани байх боловч, барилгын явцад гадны томоохон инженерүүд ирж ажиллана.

Цогцолборын усан паркийн хэсэгт 50 метр урттай усан бассейн, зургаан замтай усан гулгуур, хиймэл далайн эрэг зэрэг байрлах бөгөөд спорт цогцолборын хэсэгт NBA-ийн стандартад нийцсэн сагсан бөмбөгийн ордон болон 30 гаруй спортын танхим бий болох аж.

Тус цогцолборын усан паркийн хэсэг 2018 онд ашиглалтад орох бол цогцолбор бүхэлдээ 2020 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй юм байна. Байгууламжийн 70 хувь нь ногоон байгууламж байх аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36500
0 эможи
keyboard_arrow_up