Зуслангийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо

2016 оны 9 сарын 19

Нийслэлийн Тээврийн газраас зуны улирал болж зуслан чиглэлийн зорчих урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан ЗҮ:1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, ЗҮ:2 Гоодой-Тэнгис кинотеатр, ЗҮ:3 Баянбулаг-Тэнгис кинотеатр чиглэлийн үйлчилгээг зургадугаар сараас эхлүүлсэн билээ.

Хүйтний улирал эхэлж зуслан чиглэлийн зорчигч урсгал буурсантай холбоотойгоор дээрх чиглэлүүдийг энэ сарын 19-ны өдрөөс зогсоохоор болжээ. Харин хойд чиглэлд байнгын үйлчилгээ үзүүлдэг ХО:2 “Шаргаторьт-Дүнжингарав худалдааны төв”, ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр” чиглэлийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36472
0 эможи
keyboard_arrow_up