Нийслэлийн гурван дүүрэгт цахилгааны түр хязгаарлалт хийнэ

2016 оны 9 сарын 19

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11:00-17:30 цагт: 20-р хороо Гачууртын төвийн урд хэсэг, Хуандай ам

НАЛАЙХ ДҮҮРЭГ

08:30-20:00 цагт: Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч,  Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп, Ламиран дацан, Жавхлант ХХК-ууд, Иргэн Отгонбаяр болон эдгээрийн ойр орчмоор

09:30-17:00 цагт: Жавхлант, Тэрэлж, Тэрэлж жуулчин ХХК-ууд тэр орчмын хэрэглэгчид

12:00-12:30 цагт: Городок, 337-р ЦА, Цэнгэг СӨХ, 153-р цэцэрлэг, МТ ШТС, Юнивишн, Скайтел, Аржанчивлан рашаан сувилал болон эдгээрийн ойр орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

10:30-18:00 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 4-6-р гудамж, Бархүү, Кэй Си Би ХХК болон эдгээрийн ойр орчмоор,

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36467
0 эможи
keyboard_arrow_up