Өнөөдөр болох үйл явдал

2016 оны 9 сарын 19

10:00 цагт: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) Бразил-Монголын Худалдааны Танхимтай хамтран МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д Монгол-Бразилын анхдугаар танилцах бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна. Холбоо барих утас: 99107440

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд НЭМХ-ээс “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл
хийнэ.

11:00 цагт: Монголын Хуульчдын холбооноос Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулж, Хуульчдын холбооны Их хурлыг хуралдуулах болсон талаарх мэдээллийг өгнө. Утас:98066116

11:00 цагт: Шонхор тауэрийн 12 давхарт Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий хэвлэлийн бага хурал болно. Хуралд Азийн оюутны АШТ-д оролцож байгаа улсуудын шигшээ багийн дасгалжуулагч, ахлагч нар болон тэмцээнийг зохион байгуулах хорооны төлөөлөгчид оролцох юм.

11:11 цагт “МОНГОЛ: БИЧИГ НОМЫН ӨВ” бүтээлийг танилцуулах ёслолд урьж байна. Очсон хүн бүрт номын дээжис өргөн барина. Их монгол оффис 4 давхар номын өргөө (дүнжингарав худалдааны төвийн баруун талд)
99018026 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36465
0 эможи
keyboard_arrow_up