Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаа байршуулахгүй байхыг анхааруулав

2016 оны 9 сарын 17

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдалд Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийж байна. Шалгалтын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд байгаа гадна зар сурталчилгааны байгууламжийн тоог нарийвчлан гаргаж өнгө үзэмжгүй самбаруудыг сэргээн засварлуулах юм байна.

Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбар байрлуулсан аж ахуйн нэгжид дүүргийнхээ  Засаг даргын тамгын газартай ашиглалтын гэрээ байгуулах шаардлага тавих аж..  Шаардлагыг биелүүлээгүй бол сурталчилгааны самбарыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах юм байна. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн сурталчилгаагаа гэрээгүй самбарт байрлуулахгүй байхыг зөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36448
0 эможи
keyboard_arrow_up