Хан-Уул дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын багш нарын "Бага хурал" боллоо

2016 оны 9 сарын 29

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс гаргасан зөвлөмж чиглэлийн дагуу 2016 оны 9-р сарын 13-16-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багш нарын уулзалт зөвлөгөөнийг 13 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

 

Тус бага хуралд дүүргийн 760 гаруй багш, удирдлагууд оролцож, өнгөрсөн хичээлийн жилд хийсэн ажлаа дүгнэн, шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтоо дэвшүүлж, үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцэн баталлаа.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10:00 цагаас Буянт-Ухаа цогцолбор сургууль дээр “Буянт-Ухаа”, “Хатан туул” сүлжээ цэцэрлэгүүдийн Багш нарын “Бага хурал”-ыг зохион байгуулсан юм. Тус бага хуралд Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын СӨБ-ын нийт багш нар оролцож, 2015-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, энэ хичээлийн жилд хийх ажлаа төлөвлөн баталлаа. Тус бага хурлыг Хан-Уул дүүргийн Боловсролийн хэлтсийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Чинбаатар нээж хэлсэн үгэндээ “Сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол хүүхдүүдийн хувьд хамгийн чухал байдаг. Энэ боловсролыг олгохын төлөө зүтгэж байгаа үе үеийн багш нартаа багш нарын баярын мэндийг хүргэе.” Хэмээлээ. Мөн энэ үеэр Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс улсад олон жил ажилласан ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулж, энэ жил төгсөн ажилд орсон залуу багш нараа мөн урамшууллаа.

Харин 13:00 цагаас “Цахирмаа”, “Оюуны ундраа” сүлжээ болон төвийн бүсийн төрийн, төрийн бус өмчийн цэцэрлэгийн багш нарын бага хурал 15 дугаар сургууль дээр зохион байгуулагдаж, төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгийн 680 гаруй багш, удирдлагууд оролцон өнгөрсөн хичээлийн жилийн ажлаа дүгнэн, шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтоо дэвшүүлж, үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцэн батлах юм.123

123

123

123

123

123

123

123


123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36443
0 эможи
keyboard_arrow_up