Д.Сүхбаатарын талбайн нэрийг албан ёсоор сэргээлээ

2016 оны 9 сарын 15

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Д.Сүхбаатарын талбайн нэр сэргээх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн  хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М. Буяндэлгэр  хэлэхдээ “НИТХ-ын  Тэргүүлэгчдийн  2013 оны  79 дүгээр тогтоолоор  Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилөн Их Эзэн  Чингис хааны нэрэмжит талбай хэмээн нэрэлсэн байдаг. 

Энэхүү тогтоолыг хууль бус гэж үзэн  Их жанжины удам болох иргэн З. Хайдар  2015 онд Захираагын хэргийн  анхан шатны шүүхэд   нэхэмжлэл гаргажээ.   Нэхэмжлэлийн дагуу  3 шатны шүүх дээр маргаан бүхий тогтоолыг хянан  хэлэлцээд  шийдвэрээ гаргасан байна.  Шүүхийн шийдвэрээр   НИТХ ын  79 -р тогтоолыг хууль бус гэж үзэн,  Их  жанжин  Сүхбаатарын нэрэмжит талбайн нэрийг сэргээсэн  юм.  

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны наймдугаар сарын 16- ны өдрийн 573 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн  зөвшөөрсөнөө баталсан болно.  Иймд дээрх анхан шатны шүүхийн тогтоолын дагуу  Жанжин  Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх тухай тогтоолын төслийг  танилцуулж байна “ гэлээ.  Хуралдаанд оролцсон  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар  2013 оны  79 дүгээр тогтоолыг  хүчингүйд тооцож,  Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36373
0 эможи
keyboard_arrow_up