“Нийтийн үйлчилгээний улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгууллаа

2016 оны 9 сарын 14

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах  тухай” 14 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/638 дугаар захирамжийн дагуу “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг зогсоож, өөрчлөн байгуулах шийдвэр гарсан. Үүний дагуу тус газрыг  “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ, “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ гэж өөрчиллөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36316
0 эможи
keyboard_arrow_up