Автобусанд суух бүртээ бэлэг аваарай

2016 оны 9 сарын 12

Юнителийн хэрэглэгчид автобусанд суух бүртээ бэлэг авдаг боллоо. “Улаанбаатар Смарт Карт” ХХК болон Юнител группын хамтын ажиллагааны хүрээнд олон олон урамшууллыг зарлаж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Юнителийн дугаартай хүмүүс U Money картаараа автобусанд зорчих бүртээ 10MB дата, сүлжээндээ 5 минут ярих эрх, сүлжээндээ 10 мессэж бичих бэлэгнээс аль нэгийг сонгох боломжтой болжээ.

Та Юнителийн салбарт очин U Money картаа өөрийн дугаартайгаа холбуулснаар дээрх бэлэгнээс авах эрх үүсэх юм. Харин автобус хооронд дамжин суухад энэхүү бэлгийг дахин авах боломжгүй.  (Дамжин суух гэдэг нь нэг автобуснаас буугаад 30 минутын дотор дараагийн автобусанд суухийг хэлнэ)

Урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.unitel.mn/unitel/promotion/172линкээс авах боломжтой.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгийн дагуу Улаанбаатар хотын иргэд автобусанд бэлэн мөнгө бус картаар зорчдог болсон цаг саяхан. Тэгвэл Юнителийн хэрэглэгчид автобусанд суугаад өөрт хэрэгтэй урамшууллыг авах төдийгүй зөвхөн  GG оноогоо ашиглан автобусанд зорчиж байгаа нь  Мэдээллийн Технологи Харилцаа Холбооны салбарт гарч байгаа бас нэгэн дэвшилт болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36240
0 эможи
keyboard_arrow_up