“Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-д иргэдээс санал авна

2016 оны 9 сарын 12

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газар дээр тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг бий болгож, зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, замын түгжрэл саатлыг багасгах зорилгоор “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ”-ыг боловсруулж байна. Уг журмын төсөлд иргэд олон нийтийн саналыг тусгахаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай санал асуулга явуулж эхэлжээ.  Та бүхэн журмын төсөлтэй танилцан http://road.ub.gov.mn/poll хаягаар санал хүсэлтээ ирүүлэх боломжтой. Нийслэлийн удирдлагын зүгээс  олон нийтэд чигэлсэн аливаа шийдвэрийг гаргахдаа иргэдээс санал авч, тэдний саналыг  шийдвэртээ тусгахыг үүрэг болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам, Нохой муур тэжээх, устгах журмын төслүүдэд  болон тээврийн хэрэгслийг гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш байнга эргэдэг болгох зэрэг асуудлаар санал авч байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРМЫН ТӨСЛИЙГ ХАВСРАЛТ ХЭСГЭЭС ХАРНА УУ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36237
0 эможи
keyboard_arrow_up