ХУД-ийн 8, 10, 12, 14-р хорооны иргэд “Эко хүнсний ногоо нээлттэй өдөрлөг”-т амжилттай оролцлоо

2016 оны 9 сарын 12
 
АДРА Монгол Олон Улсын Байгууллага нь 1994 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба "Хүнсний аюулгүй байдал хөтөлбөр"-ийн хүрээнд АДРА-Канад Олон Улсын байгууллага болон Канадын Хүнс, үр тарианы банктай хамтран Улаанбаатар хотын 5 дүүргийн захын гэр хорооллын иргэдэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэг. Энэ ажлын нэг болох өрх толгойлсон эмэгтэйчүүдэд газар тариалан эрхэлж, гэр бүлийнхээ хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, өрхийн орлого болон амьжиргаагаа сайжруулах, хотын иргэдийг эрүүл чанартай хүнсний ногоогоор хангахад чиглэгдсэн “Өрхийн тогтвортой тариалан” төслийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Уг төсөлд Хан-Уул, Чингэлтэй, Сонгино Хайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн захын гэр хорооллын хорин хорооны нийт 1100 өрхийн төлөөлөл хамрагдаж, төслийн үр шимийг хүртэж байгаагаас Хан-Уул дүүргийн 8, 10, 12, 14 дүгээр хорооны 220 өрх хамрагдаж байна.

 

Дээрх төсөлд хамрагдсан иргэд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Тусгаар Тогтнолын талбайд “ЭКО ХҮНСНИЙ НОГОО НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Хан-Уул дүүргийн 8, 10, 12, 14-р хорооны өөртөө туслах бүлгийн гишүүд ургацын дээжээрээ 4 дэх жилдээ амжилттай оролцлоо.123
123

123

123

123

123

123

123

 

 

 
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН 
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36232
0 эможи
keyboard_arrow_up