Багш, эмч нарын тэтгэмжийн хэмжээг бууруулав

2016 оны 9 сарын 09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

 

Үүнтэй  холбогдуулан УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дуусав.

Чуулганы хуралдааныг үргэлжлүүлээд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төсөл, Патентын тухай хуульд нэмэлт өөрчлөлөт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг хуулийн төслүүдийг бүхэлд нь батлав.

Үүний дараа санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн юм.

Дараа нь 2016 төсвийн хүрээний мэдэгдэл 2017,2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36186
0 эможи
keyboard_arrow_up