Нийтийн тээврийн "Городок - Дүнжингарав худалдааны төв" чиглэлд өөрчлөлт орлоо

2016 оны 9 сарын 09

Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городокын суурьшлийн бүс хүртэл 1,02 км авто зам ашиглалтад орсонтой холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 10–ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын Х0:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" чиглэлийн замналд өөрчлөлт орж, замналын зураглалд “Городок-1” завсрын зогсоол нэмэгдээд байна. Мөн хот орчмын Х0:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" чиглэл болон ХО:4 "Тэрэлж - Мэлхий хад-Налайх - Баруун 4 зам" чиглэлийн замналын зураглалд Налайх дундын 1, Налайх дундын 2, автобусны зогсоолууд нэмэгдэв гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36147
0 эможи
keyboard_arrow_up