Итали улсын Сенатын танхимын гишүүд, төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна

2016 оны 9 сарын 07

Итали Улсын Сенатын гишүүн Антонио Рацци, Сенатын танхимын гишүүн Ноён Бартоломео Пепе, Сенатын танхимын гишүүн асан Ноён Даниел Тото тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын даргын урилгаар есдүгээр сарын 2-оос 7-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. Төлөөлөгчдийг нийслэлийн Нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн Удирдагч - Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хүлээн аван уулзлаа. Сенатын гишүүд, төлөөлөгчид нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэнтэй танилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах, туршлага солилцох талаар санал бодлоо солилцлоо. Мөн хотуудын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хамтран ажиллахаар тохиролцож, “Ах-дүү” хот болохоор санамж бичиг байгуулахаар тохиролцов.  Итали Улсын Сенатын танхимын гишүүд Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бизнесийн хүрээг тэлэх, урлаг соёлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36058
0 эможи
keyboard_arrow_up